Азийн хөгжлийн банкнаас Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотоос гарах хүнсний хог хаягдлыг дахин боловсруулж, бордоо хийх үйлдвэр байгуулах, жижиг туршилтын төслүүд хэрэгжүүлэх ажил эхлээд байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/250 дугаар тушаалаар Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн дэргэд 1га газрыг хүнсний хог хаягдлаар бордоо хийх үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү төслийн хүрээнд хүнсний хог хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах туршилтын төслийг 3 түвшин (жижиг, дунд, том)-д хэрэгжүүлнэ.
Жижиг хэмжээний туршилтын төслийн хүрээнд 5 хорооноос тус бүр 10 өрхийг сонгож авах ба тус 10 өрхийн хүнсний хог хаягдлыг цуглуулж, дахин боловсруулж, бордоо гаргаж авах 1 өрх сонгогдоно. Тус өрх нь цуглуулсан хүнсний хог хаягдлаараа бордоо хийж сурах ба тус бордоог өөрийн хашаан дотроо болон хорооны тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажилд ашиглах юм.
Дунд хэмжээний туршилтын төслийн хүрээнд 5 сургууль, 5 цэцэрлэг сонгогдох бөгөөд сургууль, цэцэрлэг тус бүрээс хариуцсан баг хүнсний хог хаягдлаа цуглуулж, дахин боловсруулна. Гаргаж авсан бордоогоор сургууль, цэцэрлэг доторх ногоон талбайд цэцэрлэгжүүлэлт хийх бөгөөд тус ажилд сурагч хүүхдүүдийн оролцоог хангуулж, хүүхдүүдэд байгаль орчинд ээлтэй байх, хог хаягдлыг дахин боловсруулах тал дээр мэдлэг олгох ач холбогдолтой ажил хийгдэх юм.
Том хэмжээний туршилтын төслийн хүрээнд Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 1га талбайд өдөрт 2,000 кг бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барих юм. Уг үйлдвэрт хогийн цэгт хаягдал түүж амьдардаг иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор ажиллуулах болно.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
