Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйтгэл хийлээ

2020 оны 08-р сарын 26 өдөр, 10 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
118598655_668652000665546_3205802880149607920_n-1024x1024-2-6wh505ygkts8p915k6txto8qzm7tsyrpm91pt74v3gg

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас Нийгмийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Баян-Өндөр, Жаргалант сумдтай хамтран хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгт ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа.

 Энэ хүрээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 65 сургууль, цэцэрлэгийн 362,976 м2 талбайд ариутгал хийсэн байна.

 Давхардсан тоогоор 180 ажилтан, алба хаагч, 4 автомашин, 20 ширхэг гар ажиллагаатай багаж хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх