“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тээвэр, ложистикийн төвийн агуулахын ажилтнууд, албадын ерөнхий мэргэжилтнүүд “Логистик нийлүүлэлтийн хэлхээний удирдлага ба загварчлал” сэдэвт гурав хоногийн сургалтад хамрагдаж байна. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр болж буй уг сургалтыг ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор, доктор Ж.Ганчимэг, доктор С.Отгонбаяр, доктор П.Минжмаа нар явуулав. Кейс хэлбэрээр хийж буй уг сургалтаар онолын үндсийг суурь болгон практик дээр өөрийн цехэд тулгамдаж буй асуудлыг гаргаж, хүрэх үр дүнг хэлэлцэж, шийдэх арга замыг заалгаж буйгаараа онцлог болж байна, гэж сургалтад оролцогчид онцолсон юм. Түүнчлэн логистикийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөж явуулснаар Эрдэнэт үйлдвэрт бүтээмжийн чиглэлийн сайжруулалт хийх, улмаар хэмнэлт гаргах, зардал бууруулах зэрэг олон боломж харагдаж байна гэсэн юм. Логистикийн чиглэлийн анхан болон дунд шатны энэ сургалтын дараа суралцагчдаас шалгалт авч сертификат олгох юм. Бид сургалтын дундуур доктор Ж.Ганчимэгтэй уулзахад: “Бид энэхүү сургалтаар Тээвэр, ложистикийн төвийн ажилчдад онолын хандлагыг суурь болгоод практикт нэвтрүүлэхэд логистикийн ямар хүндрэлүүд гарч байна, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар тооцоо судалгаа хийж, үйл ажиллагааг нь сайжруулах загварыг гаргаж өгч байгаа юм. Хичээлд ажилчид их идэвхтэй сайн оролцож байна. Ажил дээрх хүндрэл бэрхшээлээ зөв гаргаж байна. Цаашдаа яаж ажиллавал үйлдвэрт үр ашигтай байх талаар кейс дээр гаргаж, хүрэх үр дүн, арга замыг хамтдаа хэлэлцэж буйгаараа өгөөжтэй юм” гэв.
Я.ЭНХТУЯА

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
