Өнөөдөр харагчин туулай өдөр

2020 оны 08-р сарын 28 өдөр, 07 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tuulai jil

-Аргын тооллын 8 дугаар сарын 28. Баасан (Сугар) гараг (2020)

-Билгийн тооллын шинийн 10, харагчин туулай, суулга-19 од, суудал огторгуй, мэнгэ 7 улаан, идэрийн барилдлагатай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:05-19:40.

-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.

-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Гэвч тахиа, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.

-Дуган шүтээн босгох, тахих үйл, лам болох, эм найруулах, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хөндөх, хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, замд гарахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх