Өнөөдөр хөх луу өдөр

2020 оны 08-р сарын 29 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
luu jil

-Аргын тооллын 8 дугаар сарын 29. Бямба (Санчир) гараг (2020)

-Билгийн тооллын шинийн 11, хөх луу, элдэв тэнгэртэн-20 од, суудал ус, мэнгэ 6 цагаан, шидийн барилдлагатай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:06-19:38.

-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.

-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Гэвч нохой, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.

-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, бэрийн үйл, хатуу үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх