ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Г.Гүррагчаатай “Хичээл эхэллээ” арга хэмжээний талаар ярилцлаа.
Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жилийг угтаж “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
Өнгөрсөн оны есдүгээр сард улсын хэмжээнд 121 оюутан, сурагч гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, гэмт хэргийн улмаас 196 оюутан, сурагч хохирч, сургууль, цэцэрлэгийн орчимд 8 гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Тиймээс хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан оюутан, сурагчдыг архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ЦЕГ-аас “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ жилийн хувьд Коронавирусын халдвар тархах эрсдэлтэй цаг үетэй давхцаж байгаа учраас сургууль, цэцэрлэгийн орчмын бүсэд цагдаагийн байгууллага бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран болзошгүй үед хүүхэд, залуучуудын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө гарган, эрсдлийн үнэлгээ хийж, аюулгүй байдлыг хангах тал дээр хамтран ажиллахаар болсон.
Энэхүү “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 25-аас есдүгээр сарын 15-ыг хүртэл улсын хэмжээнд үргэлжилнэ. Уг нэгдсэн арга хэмжээнд Цагдаагийн байгууллагатай аймаг, дүүргийн боловсролын хэлтэс, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо, ЗТХЯ хамтран ажиллаж байна.
Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
“Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай ойлголт, мэдээлэл өгөх, School police-н үйл ажиллагааг дэмжих, арга зүйн туслалцаа үзүүлэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд, эцэг, эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сурууглиудын эцэг эхийн зөвлөлтэй хамтран мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цар тахлаас урьдчилан сэргийлж халдвар, маск зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллыг сахиж буй хэсэгт мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавих зэрэг ажлууд хийгдээд явна.
Түүнчлэн сургууль, цэцэрлэг орчмын камерын хяналтыг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах, олон нийтэд урьдчилан сэргийлэх зөвлөмж, анхааруулах мэдээ мэдээллийг хүргэж ажиллах юм.
Сургууль цэцэрлэгүүд бүгд их, бага хэмжээгээр камерын хяналттай болсон гэхдээ бид одоо тэрхүү камеруудыг тооноос чанарт шилжүүлэх нь чухал асуудал болоод байгаа, чанартай стандартын камерыг тавьж суурилуулахыг цагдаагийн байгууллаас их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад зөвлөж ажиллана.
Эцэг эхчүүдэд хандан ямар зөвлөмжүүдийг хүргэх вэ?
Мэргэжлийн байгууллагууд хяналтаа тавьж, ажиллахаас гадна эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, сургууль, цэцэрлэгээс хүүхдээ тогтоосон хугацаанд хүргэн өгч, авч байх, оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байж, гэрэлтэй, камерын хяналттай зам, гудамж талбайгаар зорчуулахыг зөвлөж байна.
Мөн хүүхдийнхээ гар утас, цахим хэрэглээнд хяналт тавьж, цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцохдоо гарцаар гарах, хүүхдүүддээ ЗХД-ийг тайлбарлаж, мөрдүүлэхийг хүсч байна.
Эдгээр зөвлөмжүүд нь энгийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгддөг юм шиг боловч санаандгүй үйлдлээс болж та бид хүүхдийн аюулгүй байдлыг алдахад хүргэдэг юм шүү гэдгийг анхааруулья.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
