Эрүүл мэндийн сайдын бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд салбарын чадварлаг, туршлагатай эрдэмтэн, багш, судлаач, эмч, мэргэжилтнүүд баг болон ажиллаж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн Сайдын орон тооны Зөвлөхөөр Профессор О.Чимэдсүрэн ажиллахаар боллоо.
О.Чимэдсүрэн нь АУ-ны Доктор, Дэд профессор, Профессор цолтой. 1991 онд Анагаах Ухааны дээд сургуулийг Эрүүл ахуйч, тархвар судлаач мэргэжлээр Баклавр, 1994 онд АУ-ны магистр, 2002 онд “Улаанбаатар хотын ундны усан дахь хлоржуулалтын дүнд үүсэх галогенжсан нэгдлийн судалгаа” сэдвээр Анагаах ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. Тэрээр АНУ-ын Жонс Хопкинсын Блүүмберг НЭМС, Берекели, Өмнөд Калифорни, Мичиган НЭМС, Канадын Саймон Фрезер, Квинсийн Их сургууль, Английн London School of Hygiene &Tropical Medicine, Birmingham, Тайваны болон Сеүлийн Үндэсний их сургуультай хамтран НЭМ, орчны эрүүл мэнд, эх хүүхийн эрүүл мэндийн чиглэлээр 20 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ :
1992 – 1994 онд ЭМЯ-ны харъяа Халдваргүйтгэлийн төвд тасгийн эрхлэгч
1994 – 2003 онд Анагаах Ухааны Их сургуульд дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч
2003 – 2009 онд Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Эпидемиологи, биостатистикийн тэнхмийн эрхлэгч
2009 – 2018 онд Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн захирал
2018 -2020 онд АШУҮИС-ийн магистрын цахим сургалт эрхэлсэн тэнхмийн эрхлэгч
2020 оны 7 сараас АШУҮИС –ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захиралаар тус тус ажиллаж байв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
