Өнөөдөр шарагчин тахиа өдөр

2020 оны 09-р сарын 03 өдөр, 07 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tahia jil

-Аргын тооллын 9 дүгээр сарын 3. Пүрэв (Бархасвад) гараг (2020)

-Билгийн тооллын 16, шарагчин тахиа, шувуун хошуут-24 од, суудал шороо, мэнгэ 1 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:13-19:29.

-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.

-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.

-Анд нөхөр бололцох, эд бараа худалдах, арилжаа наймаа хийх, газрын ам нээх, сургуульд сурах, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, буяны үйл, мэргэ төлгө тавих, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх