“Эх орон надаас эхэлнэ” уралдааны шилдэг оролцогчдыг урамшууллаа

2020 оны 09-р сарын 04 өдөр, 16 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
118626008_636275570404129_2962733843443609273_n

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Хүүхдийн баярыг тохиолдуулан зарласан “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдааны шилдэг оролцогчдод хичээлийн шинэ жилийн нээлт – “Эрдмийн баяр”-ыг тохиолдуулан өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг гардууллаа.

Коронавируст цар тахлын улмаас удаан хугацаагаар цахим хичээл үзсэн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бие биенээсээ суралцах замаар оюун сэтгэлгээ, ур чадвараа хөгжүүлэхэд нь туслах зорилгоор сургуулийн өмнөх болон сургуулийн хүүхдүүдийн дунд гар зураг, зохион бичлэгийн уралдааныг зарласан билээ.

Уралдаанд ирүүлсэн гар зургийн бүтээлүүдээс “Шилдэг 30”, зохион бичлэгүүдээс “Шилдэг 20” бүтээлийг шалгаруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий өргөмжлөлийг Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа өнөөдөр гардуулж, баяр хүргэсэн юм.

“Эх орон надаас эхэлнэ” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүтээлийг эмхэтгэн хэвлэж, олон нийтийн хүртээл болгоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх