Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Гадаад харилцааны бодлогын газрын орлогч дарга Б.Бүрэн нар энэ сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа. Тус улсын элчин сайд анх удаа Эрдэнэт хотод зочилж буй нь энэ юм. Уулзалтын эхэнд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд уурхайн үйл ажиллагааг танилцуулсан. 1978 онд анхны баяжмалаа гаргасан Эрдэнэт үйлдвэр эдүгээ 42 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж, хоногт 90 мянган тонн, жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд хийгдэж буй төсөл хөтөлбөрийн талаар танилцууллаа. Эрдэнэт үйлдвэр нөөц баялгаа өсгөх чиглэлээр сүүлийн 3 жилд геологи хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийснээр цаашид 60 жил ажиллах нөөц баялгаа тогтоосон. Уг нөөц баялгийг олон улсад зөвшөөрөгдсөн стандартад шилжүүлэх, Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах чиглэлээр Канад улсын “Hаtch” компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, техник технологи нэвтрүүлэх, боловсон хүчнээ сургах, эрдэм шинжилгээний туршилт судалгааны ажил дээр Канад улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Кэтрин Ивкоф Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын үйл ажиллагаатай танилцсан. Монгол Улс, Канад улстай хамтын ажиллагааны хүрээнд олон талт хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн дийлэнх нь төрийн албыг бэхжүүлэхэд чиглэжээ. Энэ удаад тус улсын Элчин сайд Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны саналыг боломжтой бүх хэлбэрээр судалж, хариу өгөхөө илэрхийлсэн.
И.Чинтогтох

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
