“Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн хүрээнд ирэх сараас буюу 2020 оны аравдугаар сарын 01-нээс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, даатгуулагч, сайн дурын даатгуулагч тус бүр 5,0 хувиар тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлнө.
Өөрөөр хэлбэл “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль”-ийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамргдаж байсан бүх аж ахуйн нэгж, байгууллага нь ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөгдөж, тэтгэврийн даатгалын шимтгэлээс 3,5 хувиар хөнгөлөгдөж байгаа юм.
Харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр 2,0 хувиар үргэлжлүүлэн төлөхөөр хуулийн зохицуулалт хийгдсэн.
Сайн дурын даатгуулагч мөн адил 5 хувиар тооцон шимтгэлээ төлнө. Жишээлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420,0 мян.төг)-нээс шимтгэл төлдөг даатгуулагч 35,7 мянган төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөж, 21,0 мянган төгрөгийг өөрөө хариуцан төлөх юм.
Коронавирус /COVID-19/-ийн цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэн даатгуулагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой арга хэмжээ ийнхүү үргэлжилж байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
