Сүхбаатарт дүүрэгт нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

2020 оны 09-р сарын 30 өдөр, 15 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
120301006_1861847853958077_6649721959647355820_o
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооноос Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардууллаа.
Сонгуулийн хороонд тус дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоор 6 нам, 2 бие даагч бүртгүүлснээс Иргэний зориг ногоон нам төлөөлөгчдөд нэр дэвшүүлээгүй тул 5 намын 87 нэр дэвшигч, 2 бие даагчийн баримт бичгийг хянан үзэж, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшүүлсэн тухай тогтоол гаргасан байна.
Дүүргийн сонгуулийн хорооноос хуулинд заасан хугацаанд буюу өнөөдөр 12 цагаас МАН-ын 35, АН-ын 35, МАХН-ын 3, ШИНЭН-ын 3, бие даагч 2, нийт 78 нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардууллаа. ХҮН-тай холбоотой шүүхийн шийдвэрийн улмаас тус намын 11 нэр дэвшигчид үнэмлэхээ аваагүй байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх