Өнөөдөр шар бар өдөр

2020 оны 10-р сарын 02 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bar jil
-Аргын тооллын 10 дугаар сарын 2. Баасан (Сугар) гараг (2020)
-Билгийн тооллын 16, шар бар, дэлгэрүүлэгч-26 од, суудал мод, мэнгэ 8 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Баасан намду барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:52-18:29.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, эд бараа худалдах, газрын ам нээх, лам болох, хурим хийх, эрдэм сурах, үхэгсдийн үйл, хот тосгоны суурь тавих, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, эсгэх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, ном эхлэн заалгах, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх