Өнөөдөр хар морь өдөр

2020 оны 10-р сарын 06 өдөр, 07 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mori jil

Аргын тооллын 10 дугаар сарын 6. Мягмар (Ангараг) гараг (2020)

-Билгийн тооллын 19, хар морь, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал төмөр, мэнгэ 4 ногоон, арвидахын барилдлагатай өдөр. Тэрсүүд, хутганы ир өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:58-18:21.

-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.

-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Бар, нохой, морь, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтнээ сөрөг муу.

-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх