Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх бэлтгэлээ дуусаж, Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэн ажиллагааны газар орныг зорилоо. Тус ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж. Чүлтэмсүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо. ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Манай энхийг сахиулагчид энэхүү ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээрээ Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхыг нэмэгдүүлхээс гадна, улс эх орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах, улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Түүнчлэн тус батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийг тухайн газар оронд үүсч болзошгүй цагийн байдалд ойртуулан, өдөр шөнө, байгаль, цаг уурын хүндрүүлсэн нөхцөлд хүн нэг бүрт ажиллагааны арга техникийг эзэмшүүлэн, тэдний үүрэг гүйцэтгэх сэтгэлзүйн бэлтгэлжилтийг дээшлүүлж цэргийн багийн жигдрэлтийг ханган зохион байгуулсан гэж онцлоод цэргийн багийн захирагч, хурандаа Д.Энхбаатарт Монгол Улсын Төрийн далбааг гардуулсан юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальонд Зэвсэгт хүчний 48 нэгтгэл анги, байгууллага болон төрийн цэргийн, хууль сахиулахын долоон байгууллагаас ажил үйлсээрээ шалгарч, ажиллагааны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан 850 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэх бөгөөд эдгээр цэргийн алба хаагчдын 48 хувь нь өмнө 1-6 удаа олон Улсын болон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай, 52 хувь нь анх удаа ажиллагаанд хамрагдаж байгаа аж. Мөн 53 нь эмэгтэй цэргийн алба хаагч багтжээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
