Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр

2020 оны 10-р сарын 09 өдөр, 08 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tahia jil

-Аргын тооллын 10 дугаар сарын 9. Баасан (Сугар) гараг (2020)
-Билгийн тооллын 22, хөхөгчин тахиа, хэрцгий охин-5 од, суудал уул, мэнгэ 1 цагаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:02-18:15.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Гэвч туулай, бар, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, бич, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, лам болох, эм найруулах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мэргэ төлгө тавих, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх