Улаанбаатарт өдөртөө 1 градус дулаан

2020 оны 10-р сарын 13 өдөр, 07 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaarr

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөө шөнө  Алтай, Хангайн уулс, Дорнодын тал нутгаар, маргааш өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орж, 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

2020 оны 10 дугаар сарын 12-ны 20 цагаас 10 дугаар сарын 13ы 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулс, Дорнодын тал нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх