Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр буюу аравдугаар сарын 13-ны уулзалтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, АНУ-ны Доктор, Дэд профессор З.Балдандугар 2020-2024 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Ерөнхий мэс заслын тасаг 20 гаруй төрлийн мэс заслыг тогтмол хийж, шинээр УНТЭ-тэй хамтран чих, хамар, хоолойн мэс засал, бөөр шээсний замын мэс заслыг хийж байгаа аж.
Мөн ХСҮТ-ийн хэвлийн хөндийн хавдрын мэс заслын тасаг тус төвд шилжин байрласантай холбогдуулан багаа сурган, чадавхжуулах, хамтарсан мэс заслуудыг хийгээд эхэлжээ. Ирэх арваннэгдүгээр сарын 01-ээс ГССҮТ-тэй хамтран гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл хангагдаж, ЭХЭМҮТ-тэй хамтран хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн чиглэлээр дүүргийн эмч нараа сургаж, ажлын байран дээр нь чадавхжуулах ажлуудыг эрчимтэй хийж байгаа гэлээ.
Түүнчлэн БГДЭМТ өөрсдийн эмнэлэгийн цаг захиалгын 360312 дугаарын утас болон цаг захиалгын нэгдсэн дуудлагын 1800-0119 дугаараар давхар цаг өгч эхэлсэн байна. Дуудлагын утсаар дамжуулан цахимаар цаг өгдөг болсноор тус төв өглөөд 200 гаруй хүн амбулаториор үйлчлүүлэх гээд хүлээж байдаг байсан бол одоо захиалсан цагтаа бүртгэлээ баталгаажуулах гээд 10 гаруй хүн л байдаг болсон гэв. Ачаалал эрс багасч, хүлээгдэл тэр хэмжээгээр буурсан гэдгийг Баянгол дүүргийн ЭМТ-ийн дарга З.Балдандугар танилцуулгандаа онцоллоо.
Хамтарсан уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ “Өнөөдөр салбартаа хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулсан БГД-ийн ЭМТ-ийн хамт олондоо баярлалаа. ХСҮТ-ийн мэс заслын хэсэг засварт орсонтой холбогдуулан хавдрын хэвлийн хөндийн мэс заслын тасаг БГДЭМТ дээр түр хугацаанд шилжин байршаад байгаа. Төлөвлөгөөт мэс заслуудаа хуваарийн дагуу хийж, үйл ажиллагаа нь доголдолгүй үргэлжилж байна. Цаашид БГДЭМТ өөрсдөө хэвлийн хөндийн хавдрын мэс заслыг үргэлжлүүлэн эмнэлэг дээрээ хийнэ. ХСҮТ-ийн мэс заслын одоо ашиглагдаж буй тоног, төхөөрөмжүүдийг БГДЭМТ-д үлдээнэ. Ингэснээр тус төв өөрсдөө бие даан хэвлийн хөндийн хавдрын мэс заслаа хийгээд явах бүрэн боломжтой болно. ЭМЯ-аас энэ талын бүх дэмжлэгийг үзүүлж байгаа. Төрөлжсөн төв эмнэлгүүдийн ачааллыг хуваалцах, төвлөрлийг сааруулахад бодит ажлууд хийгдээд эхэлсэн. Дүүргийн эмнэлгүүд бүгд төв эмнэлгүүдтэй уялдаа, холбоотой хамтран ажиллана. Эмнэлгүүдийн саналыг үндэслэн оновчтой хөрөнгө оруулалтуудыг хийнэ. Ирэх оны тоног төхөөрөмжүүдийн хангалтыг хийх нарийн төлөвлөгөөнүүд гараад явж байна. Дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлгүүдээ лавлагаа шатлалын төв эмнэлгийн түвшинд очтол хөгжүүлэх, төрөлжсөн төв эмнэлгүүдээ дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлдэг байх ёстой гэсэн зарчмаар үйл ажиллагаагаа явуулж байна. Ялангуяа хавдрын тусламж, үйлчилгээн дээр санхүүжилтийн маш олон боломжууд нээгдэж байгаа учраас манай төрөлжсөн төв эмнэлгүүд энэ боломжийг зөв ашиглах хэрэгтэй” хэмээн онцоллоо.
Эх сурвалж: ЭМЯ





Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар д
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Өнөөдөр цагаан бар өдөр
