Хүйтний улирлын хувцсанд шилжлээ

2020 оны 10-р сарын 16 өдөр, 16 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
GJ1A8275-6x5uxkb3no8g4ut89k4xuyb42u2gsj2s1bh0re6qd6o

ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдыг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүлэхээр болсон.

Хүйтний улирлын хувцсанд шилжүүлсэнтэй холбогдуулан өнөөдөр ОБЕГ, ГСХ болон нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын алба хаагчдын хувцасны үзлэгийг зохион байгууллаа.

Үзлэгээр алба хаагчдын дүрэмт хувцасны жигдрэлт, цэрэгжилтийг шалган, бэлтгэл бэлэн байдлыг хангуулав.

 Харин орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагууд бүс нутгийн онцлогт тохируулан хүйтний улирлын хувцсанд шилжиж, хувцасны үзлэгийг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх