Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлдэг бөгөөд ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна.
“ТАВАН БОГД ФҮҮДС“ ХХК-иас 200 гаруй сул чөлөөтэй ажлын байр зарласны дагуу энэ сарын 20, 21-ний өдрүүдэд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд зохион байгуулах гэж байна.
“ТАВАН БОГД ФҮҮДС“ ХХК нь “Салбарын ажилтан”, “Хүргэлтийн жолооч” “Үйлчлэгч” ажлын байруудад нийт 200 гаруй ажилтныг авч, дэлхийн алдарт бренд “KFC” түргэн хоолны ресторанд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх юм.
Ажил хайгч иргэд тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр тус компаниас зарласан ажлын байранд бүртгүүлж, ажлын ярилцлагад орохоос гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ирүүлсэн нийт 2500 орчим ажлын байрны мэдээллийг авч, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамрагдах боломжтой.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Салбарын ажилтан
- Өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой, 18 нас хүрсэн, тууштай ажиллах хүсэлтэй
- Хүргэлтийн жолооч
- Жолооны эрхийн оноо 7-с дээш, 2-3 жил хот дотор машин барьж байсан туршлагатай, өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой
- Үйлчлэгч
- Өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой, 18 нас хүрсэн, тууштай ажиллах хүсэлтэй
Ажлын байрны өдөрлөг 2020 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд, 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд болно.
Лавлах утас: 75111896
НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
