Энэ сарын 20-24-ний хооронд БНСУ-д суралцах боловсролын үзэсгэлэн болж байна. Энэ талаар “Солонгост сургууль төгсөгчдийн холбоо” /MAGIKO/ ТББ-ын тэргүүн, Аялал жуулчлалын ухааны доктор С.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
Солонгост суралцах боловсролын үзэсгэлэн удахгүй болох юм байна. Энэ жил ямар онцлогтой зохион байгуулагдаж байгаа вэ?
Энэ жил Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд манай Солонгост сургууль төгсөгчдийн холбооноос БНСУ-ын Элчин сайдын яам, Олон улсын Боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнтэй хамтран “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг энэ сарын 20-24-ний хооронд зохион байгуулж байна. Энэхүү боловсролын үзэсгэлэнгээр дамжуулан оюутан залуусдаа БНСУ-ын шилдэг их, дээд сургуулийн элсэлт, хэлний бэлтгэл, тэтгэлэг зэрэг олон талын мэдээлэл солилцох боломжийг олгож, мэргэжлээ зөв сонгоход нь туслах юм.
Үзэсгэлэнгээр БНСУ-ын төрийн болон хувийн 50 гаруй их, дээд сургуулиуд оролцож, 200 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын хөтөлбөр, танилцуулгууд анх удаа онлайн хэлбэрээр хийгдэх юм.
БНСУ-ын их, дээд сургуулиудтай онлайнаар шууд харилцаад явах уу?
Тэгнэ. Оюутан, залуус маань энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд сонирхсон их, дээд сургуулийнхаа мэргэжилтэнтэй цахимаар харилцаж, 23,24-ний өдрүүдэд онлайн видео хэлбэрээр өөрийн сонирхож буй сургуулийнхаа багш, мэргэжилтнээс шуурхай зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжоор нь хангаж өгч байгаа юм. Манай залуучууд, сонирхсон хэн бүхэн үзэсгэлэнд оролцож байгаа сургуулиуд болон хэрхэн суралцах талаар дэлгэрэнгүй мэдээллийг (studyinkorea.go.kr) сайтаас давхар авах боломжтой. Мөн манай Солонгост сургууль төгсөгчдийн холбоо гэсэн фэйсбүүк пэйж дээр мэдээллийг тогтмол байршуулж байна. Үзэсгэлэнд оролцсон залуучууддаа гарын бэлэг бэлдсэн байгаа.
Ер нь БНСУ-д суралцах нь ямар давуу талуудыг бий болгодог вэ?
БНСУ нь хөгжлөөрөө Азидаа төдийгүй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн улс. Тиймдээ ч боловсролын чанар, сургалтын хөтөлбөр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын оюутан залуучуудад зориулсан олон төрлийн тэгтгэлэгт хөтөлбөрүүдтэй гэдгээрээ онцлог. Түүнчлэн амьдрах, суралцах орчин хамгийн таатай, аюулгүй тав тухтай орчноор хангаж өгсөн байдаг. Дан ганц боловсролоос гадна харилцаа ахуйн соёл, цаг зарцуулалт, санхүүгийн боловсрол гээд их олон зүйлийг энэ нутгаас сурч болно. Мөн Солонгост сургууль төгсөгчид нь мэргэжлийн өргөн мэдлэг, гүнзгий суурь боловсролын бэлтгэл нь дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай. Тиймээс оюутан, залуусыгаа энэхүү боломжийг ашиглан БНСУ-д зөв мэргэжлээрээ сайн суралцаад эргээд эх орондоо өөрийн хувь нэмрийг оруулан, амжилттай ажиллаасай хэмээн хүсч байна.
Солонгост сургууль төгсөгчдийн холбооныхоо талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
Нэрнээсээ л ойлгомжтой байгаа байх. БНСУ-д сургууль төгссөн олон залуучууд байдаг. Тус холбоогоороо дамжуулан хоёр орны боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2006 онд байгуулагдсан. Одоо 14 дэх жилдээ нийгэм рүү чиглэсэн олон ажлыг сайн дурын үндсэн дээр хийгээд явж байна. Манай төгсөгчид бүгд өөр, өөрийн ажил мэргэжилтэй ч нийгэм рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулсаар ирсэн. Тиймээс энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд залуучууддаа хэрэгтэй Боловсролын үзэсгэлэнг зохион байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн хоёр орны ард түмний түүх, хэл, соёл, зан заншлын холбогдолтой ном зохиол орчуулах, судалгааны ажилд хамтран оролцох, олон улсын эрдэм шинжилгээ, хурал семинар, сургалт зохион байгуулах, үзэсгэлэн яармаг гаргах зэрэг олон ажлыг хамтран хийдэг юм.
Танай холбооноос өөр ямар ажлуудыг 30 жилийн ойн хүрээнд хийж байгаа вэ?
–Манай холбоо Цагаан сарын өмнө 25 сая төгрөгийн үнэ бүхий өвлийн дулаан куртикуудыг Булган аймгийн сумдын эмч нар, онцгой байдлын албан хаагчдад мөн өнчин хүүхдүүдэд хандивласан. Мөн 10 мянган маск гэдэг аяныг ч БНСУ-д сурч, ажиллаж, хөдөлмөрлөж буй нутаг нэгтнүүд маань санаачлан зарлаад маскаа цуглуулж эх орондоо хандивлах ажлыг амжилттай зохион байгуулсан. Өнгөрсөн есдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд Монгол, Солонгосын эмч нарын хамтарсан сайн дурын багийн үзлэг эмчилгээ, мэс заслыг Булган аймгийн Гурванбулаг сум, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багт тус тус амжилттай зохион байгууллаа. Энэхүү сайн дурын үзлэг эмчилгээний хүрээнд Хэвлийн ЭХО, Чих хамар хоолой, Нүд, Шүд, Рентген, Ерөнхий мэс засал гэсэн 6 чиглэлээр үзлэг оношилгоо хийж цөсний чулуу болон ургацаг авах, түлэнхий зэрэг шаардлагатай мэс засал, хагалгааг тухай бүрт нь шуурхай хийж үйлчиллээ. Үзлэгийн бүртгэлд нийт 1500 орчим орон нутгийн иргэд хамрагдаж үзлэг эмчилгээг амжилттай явууллаа. Мөн цаашдаа Монгол Солонгосын хамтарсан шүдний эмч нарын сайн дурын баг Монгол Улсын 21 аймагт хүүхдийн шүдний үнэ төлбөргүй үзлэг эмчилгээг хийхээр төлөвлөн ажиллаж байна.





Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
