Өнөөдөр шар бич өдөр

2020 оны 11-р сарын 01 өдөр, 07 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich jil
2020 оны 11 сарын зурлага.
Намрын адаг улаан нохой (их) сар, 9 улаан мэнгэ, төмөр суудалтай.
-Аргын тооллын 11 дүгээр сарын 1. Ням (Адьяа) гараг (2020)
-Билгийн тооллын 16, шар бич, гоё хүүхэн-1 од, суудал ус, мэнгэ 5 шар, арвидахын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:37-17:34.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, газрын ам нээх, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мод суулгах, цэцэрлэг байгуулах, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Зурхайч лам Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх