Өнөөдөр шарагчин тахиа өдөр

2020 оны 11-р сарын 02 өдөр, 07 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tahia jil

-Аргын тооллын 11 дүгээр сарын 2. Даваа (Сумсьяа) гараг (2020)

-Билгийн тооллын 17, шарагчин тахиа, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал уул, мэнгэ 4 ногоон, үхэхийн барилдлагатай өдөр. Тэрсүүдийн өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:38-17:32.

-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.

-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.

-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх