“Төрийн албаны ерөнхий шалгалт”-д бүртгүүлсэн иргэдийн анхааралд

2020 оны 11-р сарын 03 өдөр, 18 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
turiin albanii zuvluk

Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулагдах талаар өмнө мэдээлсэн.

Маргааш буюу 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 08:00 цагт хуваарийн дагуу Улаанбаатар хотод шалгалт явагдаж эхэлнэ.

 Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж шалгалт хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхааруулж байна.

Шалгалт явагдах байрны хаяг, байршил:  Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байр буюу Засгийн газрын ордноос Сансрын Имарт /Emart/ худалдааны төв явах замд Улаанбаатар чуулгын байр, Нийслэлийн инновацийн төвд шалгалтаа хуваарийн дагуу өгнө үү.

Газрын зураг дээрээс харахыг хүсвэл энд дарж үзнэ үү.

 Ертөнцийн зүгээр хойд талаас харахад

 

Ертөнцийн зүгээр зүүн талаас харахад

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх