Өнөөдөр хар хулгана өдөр

2020 оны 11-р сарын 05 өдөр, 07 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana

-Аргын тооллын 11 дүгээр сарын 5. Пүрэв (Бархасвад) гараг (2020)

-Билгийн тооллын 20, хар хулгана, хэрцгий охин-5 од, суудал гал, мэнгэ 1 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Лусын буулттай, их хар өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:43-17:28.

-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.

-Үс бүү засуул өлсөж ундаасна муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.

-Сургуульд сурах, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, буяны үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, гэрлэх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, замд явахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх