Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр үргэлжилж дөнгөж сая Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар Б.Сэмжидмаа сонгогдлоо.
Энэ үеэр тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт Баянгол дүүргийн төлөөлөгчид өө, 2020 оны Орон нутгийн ээлжит сонгуулиар Баянгол дүүргийн иргэд сонгогчид маань 41 төлөөлөгч бидэнд итгэл үзүүлэн сонгож дүүргийн иргэдээ төлөөлөн ажиллахад бэлэн боллоо.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад итгэл үзүүлэн намайг сонгосон та бүхэндээ талархаж буйгаа дахин илэрхийлж, та бүхний итгэлийг зүтгэл, сэтгэлээр хариулахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Итгэлцэл, эв нэгдэл Баянгол дүүргийн хөгжлийн үндэс байх ёстой. Энэ бол миний удирдах ДИТХ-ийн үндсэн зарчим байх болно. Нам гэлгүй иргэдээ, фракц гэлгүй дүүргээ хөгжүүлэх нь ирэх дөрвөн жилийн та бидний чин зорилго байна гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ.
Дахин хэлэхэд нам харгалзалгүй бид нэг баг болон ажиллаж чадвал Баянгол дүүргийг иргэд нь оюунлаг бөгөөд Нийслэлийн хөгжлийн гол нь байх бүрэн боломж бидэнд бий.
Иргэний хөгжил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дүүрэгтээ цогцлоох нь зөвхөн дүүргийн төсвийн хүрээнд хязгаарлах нь хангалттай биш бас зөв менежмент ч биш. Харин УИХ, Засгийн газар, Нийслэлийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын бодлогыг дүүрэгтээ татах нь энэ дүүргийн 240 мянга гаруй иргэдээс сонгогдсон улс төрч бүхний чин эрмэлзэл бас ардчилсан нийгмийн зарчим билээ. Баянгол дүүргийн иргэд маань оюунлаг, гол улс төрчдийг төрүүлэн гаргасан том амбицтай дүүрэг. Бид эвтэй байж, итгэлцэж чадвал бидэнд хүч нэмэх УИХ гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга, мөн УИХ-ын дэд дарга ч байна. Нийслэлд биднийг төлөөлж буй нэгэн төлөөлөл маань НИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна. Бидэнд ч, дээрх нэр дурдсан улс төрчдөд ч ижил зорилго, үүрэг бий. Баянгол дүүргийн иргэн бүрийн хөгжил бидний үндсэн зорилго байх ёстой.
Дүүргийн иргэдээ төлөөлж, дүүргийн асуудлаа өдөр тутам шийдэж, урагшлах бид итгэлцэн эвтэй байж чадвал нам харгалзахгүйгээр бодитой дэмжлэгийг засаглалын бүх түвшиндээ авч чадах алтан боломж бидэнд ирээд байна. Миний бие ДИТХ-н даргын хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.
Хуйвалдаж биш хуулиар, маргаж биш мэтгэлцэж, талцаж биш эвсэж ажиллах хамт олон бид.
Бидний 41 төлөөлөгчдийг хүүхэд, залуучууд, ахмадуудын маань нийгмийн асуудал, дүүргийн иргэдийн маань боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт, бизнесийн орчны асуудлууд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлийн асуудлууд, ухаалаг засаглал, цахим Баянгол, ногоон Баянгол дүүргийг цогцлоох зэрэг олон томоохон асуудлыг шийдвэрлэх мэргэн шийдвэр хүлээж байна. Та бүхний санал бүхэн мэргэн, шийдвэр бүхэн хөгжлийн галыг өрдөх болтугай. Баянгол дүүрэг оюунлаг бас голчлон хөгжих дүүрэг байхын төлөө хамтдаа зүтгэцгээе. Хүндэтгэсэн Баяртулгын СЭМЖИДМАА” хэмээлээ.



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
