Өнөөдөр улаан луу өдөр

2020 оны 11-р сарын 09 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
luu jil

-Аргын тооллын 11 дүгээр сарын 9. Даваа (Сумьяа) гараг (2020)

-Билгийн тооллын 24, улаан луу, их морь-9 од, суудал ус, мэнгэ 6 цагаан, үхэхийн барилдлагатай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:49-17:22.

-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.

-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

-Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.

-Анд нөхөр болох, дэлгэрүүлэх үйл, хишиг даллага авах, эм найруулах, сан тавих, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, хот байгуулах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, мал адгуус муулах үйлд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, равнай үйлдэхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх