Япон улсаас 146 иргэн эх орондоо ирлээ

2020 оны 11-р сарын 12 өдөр, 10 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
MIAT

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өчигдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 09:30 цагт Япон улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ502 дугаарт аяллын онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас нисэж, мөн өдрийн 23:00 цагт Улаанбаатарт эргэн газардлаа.

Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирсэн юм. Эдгээр иргэдийг “Корпорейт”, “Кемпински”, Вен зоу” зочид буудлуудад тусгаарлаад байна.

Түүнчлэн 11 дүгээр сарын 12, 13-нд хийгдэх байсан тусгай үүргийн нислэгүүдийг Улсын онцгой комиссын шийдвэрээр цуцалж, цаашид цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан тусгай үүргийн нислэг үйлдэх эсэхийг шийдвэрлэхээр боллоо гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.