Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний Улсын албаны ээлжит хурал 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09:00 цагт боллоо. Хурлын үеэр Улаанбаатар хотын хэмжээнд хөл хорио тогтоосонтой холбогдуулан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.
Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй хувийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг хязгаарлахаа мэдэгдсэн. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед Улаанбаатар хот дахь эрчим хүчний салбарын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд ээлжийн ажилтай ажилчдын замын хөдөлгөөнд саадгүй зорчих эрхийг нээж өгөх хүсэлтийг Улсын Онцгой Комисс /УОК/-т уламжиллаа. Нааштайгаар шийдэгдвэл эрчим хүчний үйлдвэр компаниудын шуурхай ажиллагаа, техникийн ажиллагааны үед авах арга хэмжээнд доголдол үүсэхгүй юм.
Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүчний салбарын зарим төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхийг холбогдох үйлдвэр, компанийн захирлуудад үүрэгдлээ. Хэрэглэгчдээс ирүүлж буй цахилгаан, дулааны хангамжийн талаарх дуудлага хүсэлтэд холбогдох үйлчилгээ үзүүлэхдээ төлбөр хураамж авалгүйгээр хурдан шуурхай арга хэмжээ авч ажиллана.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
