1. Гэрээсээ гарахдаа заавал бээлий өмсөөрэй. Олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийтийн тээвэрт зорчихдоо үргэлж бээлийн өмсөх хэрэгтэй. Учир нь коронавирус нь агаар дуслын замаар болон хүрэлцэх замаар халддаг тул олон нийтийн газраар өмсөж явсан хувцсаа тогтмол угааж, ариутгаж байхыг зөвлөж байна.
2. Хэрэв та олон нийтийн газарт бээлийгээ тайлж, хооллох шаардлагатай болсон эсвэл хэн нэгэнтэй гар барьсан тохиолдолд яаж ч загатнаж байсан гараа угаалгүйгээр нүүр, нүд, хамраа нухаж болохгүй. Гараа угаахдаа сайтар савандаж, бүлээн усаар зайлж, хатаасныхаа дараа бээлийгээ өмс. Аль болох бусадтай гар барихаас зайлсхийж, мэндчилэх хэлбэрийг сонгоорой.
3. Амны хаалтыг тогтмол сольж, бээлий зэрэг гадуур өмсдөг бусад хувцсыг тогтмол угаа. Ямар ч тохиолдолд чийгтэй хувцас өмсөж явж болохгүй. Учир нь коронавирус чийгтэй орчинд тэсвэртэй байх магадлалтай.
4. Нэг удаагийн амны хаалт дээд тал нь 1-2 цагийн хугацаанд зүүж хэрэглэхэд зориулагдсан байдаг. Нэг амны хаалтыг удаан хугацаанд хэрэглэх нь хамгийн муу үр дүнтэй. Учир нь гадуур хувцас, куртик, хүзүүний ороолтын дотор талд зүүсэн амны хаалттай чигээрээ дулаан газарт ороход муухай үнэртэж байгааг та анзаарсан байх. Энэ бол таны амнаас гарч буй эвгүй үнэр юм. Энэ мэт орчин нь вирус үржих таатай орчин болдог. Тиймээс аль болох олон нийтийн газраар явахаас зайлсхийх нь хамгийн зөв сонголт.
Үндсэндээ халдварт өвчин дэгдсэн үед бусадтай харилцахдаа хоёр метр орчмын зайнаас ярихыг хамгийн тохиромжтой стандарт гэж олон улсад үздэг. Хэрэв хэн нэгэн ханиалгаж байвал түүнд бусдыг хамгаалах үүднээс амны хаалт зүүхийг санал болгоорой. Энэ тохиолдолд гурван метрийн зайнаас харьцах эсвэл шаардлагагүй тохиолдолд тухайн хүнийг орхин явах зөв алхам болно.
5. Гэрийн нөхцөлд ариун цэврийн өрөө болон гал тогоон дахь бүх алчуурыг тогтмол ариутгах, эсвэл гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор шинэ алчуур гарга. Харин оффисын нөхцөлд аль болох нэг удаагийн цаасан алчуур, хатаагч зэргийг хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь хэдий та тогтмол гараа угааж байгаа ч цэвэр алчуураар арчихгүй байх нь элдэв нян, бактери дамжих эрсдэл болдог.
Энэ тохиолдолд гараа арчихгүй хатаахыг илүүд үзэх хүн байдаг. Гэвч коронавирус нь чийгтэй орчинд идэвхтэй үрждэг гэх нь бий. Мөн гарын алчуурыг долоо хоногт хоёр удаа угааж, сайтар хатаах нь зүйтэй. Чийгтэй алчуур нь олон төрлийн халдвар өвчний вирус үржих таатай орчин болдог.
6. Хаалга онгойлгохдоо аль болох гараараа барихгүй байхыг хичээгээрэй. Хэрэв та хаалгыг дохио, хөл эсвэл хоёр гараас бусад биеийн аль нэг хэсгээр онгойлгох боломжтой бол тэгэхийг зөвлөж байна. Хаалганы бариул дээр маш их вирус, нян наалдсан байдаг учир дээр дурдьсанчлан бээлий өмсөхийг зөвлөж байгаа юм.
Тиймээс хаалганы бариулыг тогтмол ариутгагч бодисоор угааж, цэвэрлэн, сайтар хатааж байх хэрэгтэй. Үүнтэй ижлээр шатны бариул, гар утас, зурагтын удирдлага, компьютерын хулгана зэрэг гараар барьдаг бүхнийг тогтмол ариутгах шаардлагатай. Дахин сануулахад юунд ч хүрсэн гэсэн нүүр, нүд, хамраа нухаж хэрхэвч болохгүй.
7. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идээрэй. Хамгийн гол нь, хүүхдүүддээ хүний уусан аяганаас уухгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх ёстой. Мэргэжилтнүүдийн хувьд Хятадад янз бүрийн халдварт өвчин тогтмол гардгийн нэг шалтгааныг тэдний нэг тавагнаас хуваалцаж иддэг соёлоос шалтгаалдаг байх талтай гэж үздэг. Тиймээс ядаж коронавирусын дэгдэлт намжих хүртэл нэг тавагнаас хуваалцан иддэг Ази хоолноос татгалзахыг зөвлөж байна.
Учир нь, хэдий хүн бүр өөрсдийн савх, тэр байтугай нэг удаагийн хэрэглэлээр хооллосон ч хамгийн том тавагтай, хамгийн амттай үндсэн хоолонд хүн бүр амандаа хүргэсэн савхаар хүрдэг билээ. Мөн халдварт өвчин дэгдсэн үед ресторанаар үйлчлүүлэхээс аль болох зайлсхийж гэртээ хооллохыг зөвлөж байна.

8. Вирусын эх үүсвэрийг эрдэмтэд тогтоох хүртэл аль ч тохиолдолд ямар ч амьд амьтан, загас зэргийг хүнсэндээ худалдан авч болохгүй. Нойтон маханд хүрэхдээ заавал нэг удаагийн бээлий хэрэглэж, нэн даруй устгаж байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хогийн савандаа удаан байлгаад байж хэрхэвч болохгүй.
9. Боломж гарсан бүрт гэр болон албан тасалгааны цонх, хаалгыг нээж агаар сэлгэлт хийж байх. Учир нь вирус агаарын сэлгэлт сайтай нөхцөлд үржиж чаддаггүй. Гэсэн ч гадаа хэт хүйтэн байгаа тохиолдолд өрөөний температурыг хэвийн хэмжээнээс доогуур болтол цонхоо удаан нээлттэй байлгаж болохгүй.
10. Эцэст нь, хэрэв та халуурч байгаа, эсвэл өвчний шинж тэмдэг илэрсэн гэр бүлийн гишүүнээ асарч байгаа тохиолдолд түүнтэй ойр байх бүртээ үргэлж амны хаалт зүүх шаардлагатай. Мөн өвчтэй хүний амны хаалтыг солихдоо нэг удаагийн резинэн бээлий өмсөж, аль алиныг нь сайтар битүүмжилсэн байдалтайгаар нэн даруй хаях хэрэгтэй.
Үүнээс гадна өвчтөний нүүр, гарыг угааж өгөх зэрэгт үргэлж резинэн бээлий өмсөж, нэг удаагийн хэрэглэл ашиглахыг зөвлөж байна. Өөрийгөө хамгаалахын тулд аль болох хоолойтой, урт ханцуйтай зүйл өмсөх нь зүйтэй. Хэрэв боломжтой бол өвчтөнийг гэрт тусдаа өрөөнд тусгаарлах нь хамгийн оновчтой бөгөөд гэрийн хаана ч тогтмол ариутгал хийх шаардлагатай. Хамгийн чухал нь гэрт өвчтэй хүн байгаа тохиолдолд агаарын сэлгэлт хийхдээ маш няхуур хандах хэрэгтэй. Учир нь тасалгааны температур хэт хүйтэн болох нь өвчтөний эрүүл мэндийг улам муутгах үр дагавартай байхыг үгүйсгэхгүй.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
