Өнөөдөр Дашнямтай өдөр

2020 оны 11-р сарын 16 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai jil

Өвлийн эхэн улаагчин гахай (бага) сар, 8 цагаан мэнгэ, огторгуй суудалтай.

-Аргын тооллын 11 дүгээр сарын 16. Даваа (Сумьяа) гараг (2020)

-Билгийн тооллын шинийн 1, харагчин гахай, гар од-16 од, суудал огторгуй, мэнгэ 8 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Дашням, лусын буулттай өдөр. үхэр, могой, тахиа жилтний хийморийн буулттай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:59-17:13.

-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.

-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Туулай, хонь, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.

-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх