Коронавируст халдварыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ажиллаж байгаа Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, бусад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив ирүүлсээр байна.
Тухайлбал, “Тахилт хайрхан транс” ХХК-аас өнөөдөр коронавируст халдварын голомтод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад зайлшгүй хэрэгцээт 10 000 ширхэг амны хаалт, 2000 ширхэг нүүрний хаалт, 2000 ширхэг тусгай зориулалтын хувцас, нийт 58.5 сая төгрөгийн үнэ бүхий хувцас, хэрэглэлийг хандивлалаа.
Энэхүү хандивын хувцас хэрэглэлийг 100 хувь дотоодын үйлдвэрлэгч нараас худалдан авч жижиг дунд үйлдвэрлэгч нарыг мөн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Тус компани нь “Тавантолгой-Манлай-Хангий чиглэлийн авто зам төсөл”-ийг хэрэгжүүлэгч бөгөөд Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспортын шинэ гарцыг бий болгож улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
