2020 оны 11 дүгээр сарын 19-ний 11:00 цагийн байдлаар, нийслэл хот болон таван аймагт бүртгэгдээд байгаа “Ковид-19” халдварын голомтонд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тандалт, судалгаа, шинжилгээг танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, мөн ЗӨСҮТ, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1390 сорьцонд шинжилгээ хийхэд 31 хүнээс коронавирусын халдвар илэрсэн байна.
Тухайлбал:
–Дархан-Уул аймагт 3,
–Сэлэнгэ аймагт 4,
–Дорноговь аймагт 1,
–Орхон аймагт 13,
–Улаанбаатар хотод 3,
–2020.11.16-нд Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 30 жолоочийн давтан шинжилгээнээс 7 хүнд халдвар илэрсэн байна.
Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 505 боллоо.
Байршил:
–Сэлэнгэ аймагт-28,
–Дархан-Уул аймагт-11
–Говьсүмбэр аймагт-1,
–Орхон аймагт 13,
–Дорноговь 1,
–Улаанбаатар хотод 15,
–Төмөр замын дагуух байршилд 4 тохиолдол илэрсэн байна.
ХӨСҮТ-д нийт батлагдсан тохиолдлын 169 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 1, хүндэвтэр 35, хөнгөн 129 байна.
–Насны хувьд 3-70, дундаж нас 32 бөгөөд 52,3 хувь нь эрэгтэй хүмүүс байна.
Халдварын голомтонд хийсэн тандалт, судалгаанаас үзвэл, “Ковид-19” халдвартай 1 хүнээс ойрын хавьтал болох 2-3 хүн, цаашлаад 26, нийтдээ 117 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна.
Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хязгаарлалтыг авч хэрэгжүүлснээр халдварын тархалтыг 60-70 хувь бууруулсан тул иргэд та бүхнийг эрүүл мэндийн байгууллагаас хүргэж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.
–Гэртээ бай
–Гараа угаа
–Ариутгал, халдваргүйжүүлэлт хий
–Дархлаагаа дэмж
–Олон хүнтэй газраар бүү яв
–Маскаа зүү.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
