Өнөөдөр улаагчин туулай өдөр

2020 оны 11-р сарын 20 өдөр, 07 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tuulai jil

-Аргын тооллын 11 дүгээр сарын 20. Баасан (Сугар) гараг (2020)

-Билгийн тооллын шинийн 6, улаагчин туулай, яруу эгшигт-21 од, суудал хий, мэнгэ 4 ногоон, шидийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:05-17:09.

-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.

-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Гэвч тахиа, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.

– Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх