Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний худалдаа, хүнсний үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгж байгууллагад хийгдэж буй хяналт шалгалт үргэлжилж байна. Нийслэлийн 9 дүүргийн 140 хороонд хүнсний худалдаа, хүнсний үйлдвэр эрхлэгч нийт 6435 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байгаагаас 2020.11.15-23-ны өдрүүдэд 4069 объектыг хяналт шалгалтанд хамрууллаа. Үүнээс хүнсний худалдааны газар-3954, хүнсний үйлдвэр цех- 115 байна. Шалгалтаар нийт 3641 зөрчил илрүүлж 76.1 хувийг арилгууллаа.
Хяналт шалгалтын явцад үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халуун үзсэн боловч бүртгэл хөтлөөгүй, үйлчлүүлэгчдийг хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх санамж байршуулаагүй зэрэг дутагдлыг газар дээр нь арилгуулж, халуун хэмжигч,гар ариутгагч бодис байрлуулж бүртгэл хөтөлж хэвших талаар зөвлөгөө өглөө.
Гэр хорооллын хүнсний дэлгүүр, хүнсний мухлагуудад халуун хэмжигч багаж олдохгүй байгаа шалтгаанаар үйлчлүүлэгчийн халуун хэмжиж бүртгэл хөтлөх зөрчил арилахгүй байна.
Шалгалтаар напелион, тараг, иогурт, өндөг, хиам зэрэг хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөрчил илэрч байна. Иймд 239 нэр төрлийн 1069 ш, 13кг түргэн, гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгууллаа.
Шалгалтын явцад архи, согтууруулах ундаа худалдаалсан зөрчил илрээгүй. Иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа
хадгалалтын горим, хугацаа зэргийг сайтар худалдан авахыг зөвлөж байна. Хяналт, шалгалт үргэлжилж байна.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
