Өнөөдөр хар луу өдөр

2026 оны 11-р сарын 14 өдөр, 09 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Аргын тооллын 11 сарын 14. Бямба (Санчир) гараг (2026)
Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн 5, жил өдөр хар луу, мэнгэ 6 цагаан, суудал гал, суулга-19, идэр барилдлагат. Лусын буулттай өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:56-17:16.
Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
Үс засуулахад эд, мал арвижих сайн. Харин нохой, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
Үс засуулах, даллага авах, багш, шавь болох, ном унших, замд гарах, гүү барих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргахад сайн. Модны үйл, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйлд муу.
Зурхайч Д. Цогтбаатар.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх