Улаанбаатарт өдөртөө 10 градус хүйтэн

2020 оны 11-р сарын 26 өдөр, 07 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaarr

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байх тул замд халтиргаа гулгаатай байгааг анхааруулж байна.

2020 оны 11 дүгээр сарын 25-ны 20 цагаас 11 дүгээр сарын 26ы 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно.

Салхи:  Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх