Иргэн та хувийн автомашинаар орон нутаг руу зорчих бол дараах зүйлсийг анхаарна уу

2020 оны 11-р сарын 27 өдөр, 12 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7889bba293ee4d774a36ae35c3fa71ed-6xq5f9u7xh5dkz1703zy49fqtsw9axlr486yuw37n0g

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн хүрээнд “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг гаргаж, Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж эхлээд байна.

Үүнтэй холбогдуулан иргэд хот хооронд хувийн автомашинаар зорчих зааварчилгааг мөн гаргасан байна.

Тиймээс иргэн та хот хооронд хувийн автомашинаар зорчих бол доорх зааварчилгааг ягштал мөрдөхийг анхаарна уу.

Мөн түр журамд зааснаар иргэд зөвхөн нэг чиглэлд нэг удаа, өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос нэг удаа явна, орон нутгаас Улаанбаатар хотод нэг удаа ирнэ гэдгийг Улсын онцгой комисс анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.