Өнөөдөр улаагчин үхэр өдөр

2020 оны 11-р сарын 30 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uher

Аргын тооллын 11 дүгээр сарын 30. Даваа (Сумьяа) гараг (2020)

-Билгийн тооллын шинийн 15, улаагчин үхэр, чөлөөт эх-3 од, суудал шороо, мэнгэ 3 хөх, идэрийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:19-17:02.

-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.

-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Гэвч хонь, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

-Тахиа, могой, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.

-Гэр байшин барих, шүтээн босгох, равнайлах, хишиг даллага авахуулах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сан тавих, хот байгуулах, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, газар хагалж тариа тарих, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, хол замд гарах, эд юм өгөх, нүүдэл хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх