Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судас, зүрхний мэс засал, мэдрэл, мэдрэлийн мэс засал, харвалт, шигдээсийн тусламж үйлчилгээний гол ачааллыг улсын хэмжээнд хүлээн ажилладаг бөгөөд цар тахлын энэ хүнд цаг үед төв, орон нутгаас илгээж буй зүрх, мэдрэлийн чиглэлийн лавлагаа тусламжийг цаг алдалгүй хүлээн авч, шаардлагатай тусламжийг үзүүлэн ажиллаж байна.
Тухайлбал, 11 дүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд
- Зүрхний шигдээсийн 99,
- Харвалтын 41 тохиолдлыг хүлээн авсан төдийгүй
- Зүрх судасны мэс засал 99,
- Мэдрэлийн мэс заслын эмчилгээг 86 иргэнд үзүүлсэн байна.
Хатуу хөл хорионы энэ үед тус эмнэлэгт 11 дүгээр сарын 10-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд
- Зүрхний титэм судасны оношилгоо 147, эмчилгээ 97,
- Тархины судсан дотуурх оношилгоо 92, эмчилгээ-25,
- Хэм алдагдлын аблаци эмчилгээ 9,
- Пейсмекер тавих эмчилгээ 24,
- Элэгний хавдрын судас бөглөх эмчилгээ 2-ыг тус тус хийжээ.

Мөн тус эмнэлэг зүрх, мэдрэлийн ангиографийн болон хэм алдагдлын оношилгоо, эмчилгээний тусламжийн гол ачааллыг үүрэн ажиллаж байна. 12 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгаас зүрхний хурц шигдээсийн тохиолдлыг шууд шилжүүлснийг хүлээн авч, PCR шинжилгээг хийж баталгаажуулан зүрхний судсан дотуурх ангиографийн оношилгоо эмчилгээний тусламжийг үзүүлэн иргэний амь насыг аварлаа.
Хот, орон нутгийн эмнэлгээс лавлагаа шатлалыг эмнэлэгт шилжүүлж буй өвчтөнөө урьдчилан хэлэлцэж, ялангуяа халдварын голомт бүхий газраас ирэхдээ заавал PCR шинжилгээ хийлгэсэн байх нь зүйтэй юм. Энэ нь яаралтай журмаар үзүүлэх тусламжийг цаг алдалгүй үзүүлэхэд нэн чухал ач холбогдолтой билээ.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
