Өнөөдөр улаагчин гахай өдөр

2020 оны 12-р сарын 10 өдөр, 07 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai jil
-Аргын тооллын 12 дугаар сарын 10. Пүрэв (Бархасвад) гараг (2020)
-Билгийн тооллын 25, улаагчин гахай, тэргүүн дагуул-13 од, суудал огторгуй, мэнгэ 2 хар, хотол чуулганы барилдлагатай өдөр. Тэрсүүдийн өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:30-16:59.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
Зурхайч лам Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх