УГТЭ-ийн Зүрх судлалын тасгийн Хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзий, судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын сувилагч, инженер, техникч нарын хамтарсан баг Монгол Улсад пейсмейкер, зүрхний ресинхронизаци эмчилгээний дэвшилтэд шинэ арга болох зүрхний судсан дотуурх мэс заслын “ГИССИЙН БАГЦЫН ПЕЙСМЕЙКЕР СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭ”-г эх орондоо нэвтрүүлж, анхны тохиолдлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Ийнхүү зүрхний цохилт цөөрөх хэм алдагдал, зүрхний жигд бус агшилтыг засах эмчилгээний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эмчилгээг иргэд эрүүл мэндийн даатгалаар санхүүгийн ямар нэгэн бэрхшээлгүйгээр эх орондоо хийлгэх боломжийг бүрдүүллээ.

Энэхүү аргачлал нь дэлхий дахинд шинэ тутам хэрэглэгдэж байгаа бөгөөд зүрхний жигд агшилтыг үүсгэх хамгийн өндөр үр дүнтэй аргад тооцогддог юм. Олон улсад цөөн тооны зүрхний төвүүдэд хийгдэж буй тус дэвшилтэт арга Монгол Улсад нэвтэрч буй нь УГТЭ-ийн зүрхний хэм судлалын тусламж үйлчилгээ олон улсын түвшинд хүрснийг илтгэж байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
