Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Аж ахуйн нэгж байгууллагууд арванхоёрдугаар сарын 14-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ нийтлэг болон түр журмыг баримтлан ажиллана.
Хязгаарлалтад ороогүй 18 аж ахуйн нэгжээс бусад байгууллага 07.00-22.00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулна. Нийслэлийн Засаг даргын захирамжид байгууллагууд хугацааны хязгаарлалтад нийцүүлэн цагийн хуваарийг өөрсдөө баталж мөрдүүлнэ хэмээн заасан.
Энэ нь бүх аж ахуйн нэгж 07.00-22.00 цагийн хооронд ажиллана гэсэн үг биш юм. Байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч цагийн хуваарийг баталж мөрдүүлнэ гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Такси, хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээний газруудад тусгай нөхцөл шаардаж, нийтлэг түр журмыг баталсан байна. Хязгаарлалтад ороогүй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх нийтлэг түр журмын зааврыг баримтлан ажиллахыг анхааруулж байна.
Ирэх даваа гарагт аж ахуйн нэгжүүд 07.00 цагаас үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ орчны 50 метр талбайг цэвэрлэж, үйлчлүүлэгчдийн нүдэнд харагдахуйц газар QR кодыг байрлуулах, ариутгал халдваргүйтэлийг хийсэн баримтыг дотоод хяналтын ажилтан хянасны дараа үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой юм байна гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
