”Эрдэнэт үйлдвэрийн Геологи маркшейдерийн хэлтсийн болон Ил уурхайн маркшейдерууд “АйТи Экспертс” ХХК-тай хамтран Австрали улсын Maptek компанийн Sentry системийг Монголд анх удаа 20 хоногийн хугацаанд туршлаа. Sentry систем нь ил болон далд уурхайн хананы тогтворжилтын байнгын хяналт мониторинг хийдэг систем бөгөөд XR-3 лазер скайнерт түшиглэн хийгдсэн байна. 2017 оноос XR-3 лазер скайнерыг үйлдвэрт маш үр дүнтэй ашиглаж иржээ. Харин Sentry системийн бусад бүрдэл болох программ хангамж, цаг уурын станц нь Австрали улсаас 10 дугаар сарын сүүлээр ирж “АйТи Экспертс” ХХК-ийн мэргэжилтнүүд холболт тохируулгын ажлыг хийсэн байна. Мөн хяналтын үйл явц болон өгөгдөл боловсруулалтын ажлыг Австрали улсын Maptek компанийн мэргэжилтнүүд хийжээ. Уурхайн насжилт нэмэгдэж, гүнзгийрэхийн хэрээр уурхайн хананд нуралт үүсэх эрсдэл бий болдог. Тиймээс уурхайн тогтвортой байдал алдагдаж, нуралт үүсэх эрсдлээс сэргийлэн аюулгүй байдлыг хангахад тус систем нь чухал үүрэгтэй. Sentry системийг уурхайд туршиж, нэвтрүүлснээр олон улсын жишигт нийцсэн уурхайн хяналт хийх боломж бүрдэх юм.
Т.БАТ

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
