Сэлэнгэ аймагт нэг халдвар илэрч, бусад голомтод шинээр бүртгэгдсэнгүй

2020 оны 12-р сарын 16 өдөр, 11 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
eruul mendiin yam

 Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Арванхоёрдугаар сарын 15-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон, Архангай аймгийн вирус судлалын лабораторид 12,711 шинжилгээ хийлээ. Ингээд 1тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 918 болсноос дотоодын халдварын тоо 465 боллоо. Үүнээс 384 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 525 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 49, хөнгөн 473 хүн байна.

Сэлэнгэ аймагт 1 шинэ тохиолдол илэрлээ.

24 цагийн хугацаанд Улаанбаатар, Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.