Экологийн цагдаагийн алба, Орчны бохирдлыг буруулах үндэсний хороо, хамтран Орчны бохирдлыг бууруулъя аяны хүрээнд иргэн та бүхэнд зөвлөж байна. Айдас төрүүлсэн агаарын бохирдол гадаа биш гэрт үүсч хүний эрүүл мэнд, амьдрах орчинд аюул заналхийлсээр байна…
Тодруулбал: Химийн найрлагатай цэвэрлэгээний төрөл бүрийн бодис, тамхины утаа, гадаад орчинд үүссэн агаарын бохирдол зэрэг нь дотоод орчны агаарыг ихээр бохирдуулдаг. Улмаар нүүрс төрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд агаарт дэгдэж хүний биед нэвтэрснээр уушгины хатгалгаа, бага жинтэй төрөлт, хавдар үүсгэдэг.
Энэ талаар дэлхийн улс орнууд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ярьж, арга хэмжээ авч байгаа хэдий ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна.
Учир нь дотоод орчны бохирдол, түүнээс шалтгаалах сөрөг үр дагавруудаас урьдчилан сэргийлэхэд хүмүүс бидний оролцоо хамгийн чухал байтал төдийлөн анзаарахгүй гэртээ байхдаа ч бохир агаар амьсгалсаар байгаа юм.
Угтаа бол аюулаас сэргийлэх нь их амархан, ухамсарын л асуудал
Өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж ногоон масс ихтэй цэцэг, навчит ургамал өрөө тасалгаандаа байршуулахад л агаарыг 50-75% цэвэршүүлэх боломжтой. Мөн ногоон технологид шилжиж, ахуйн хэрэглээндээ химийн найрлагагүй байгалийн гаралтай эко бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх, хорт зуршлаасаа татгалзах…
Та яг одооноос эхлэн дотоод орчны бохирдлын эсрэг тэмцэж, энэ талаараа эргэн тойрныхондоо ч мөн уриалаарай.




Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Орон сууцанд амьдардаг, гал түлдэггүй ч гэсэн цонхоо онгойлгоход л гашуун утаа орж ирэх юмаа.Хот маань нэлдээ утаагаар дүүрчээ.