.jpg)
КОВИД-19 цар тахал дэгдсэн онцгой нөхцөл байдалд “ХАВДАРГҮЙ ҮРС” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг бид цахимаар зохион байгуулж байна.
Монгол улсад жилд 70-90 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол шинээр оношлогдож байна. Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хавдрын оношилгоо, эмчилгээг сайжруулах, шинэ техник технологи нэвтрүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр үндэсний хэмжээнд дэмжин ажилладаг. Гэсэн хэдий ч хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулахад түншлэгч бүх талуудын оролцоо, төр, төрийн бус байгууллага, олон салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь чухал байна.
ДЭМБ 2030 онд хорт хавдартай хүүхдүүдийн зовлон шаналлыг бууруулж, амьдрах чадварыг наад зах нь 60 хувьд хүргэж нэмэгдүүлэх зорилго бүхий “Хүүхдийн хорт хавдрын эсрэг Глобаль санаачлага”-ыг эхлүүлсэн. Энэхүү санаачлагыг Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн яам дэмжиж нэгдэн орсон. Бид системтэйгээр, үндэсний хэмжээнд төлөвлөгөөтэй ажиллаж, хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хорт хавдартай хүүхдүүдийн амьдрах чадварыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Хүүхдийн хорт хавдрын чиглэлээр 2023 он дуустал хэрэгжүүлэх бидний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг дэмжиж санхүүжилтийн болон мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байгаа ДЭМБ, Хүүхдийн хавдрын асуудлаарх ДЭМБ-ын Хамтын Ажиллагааны төв – АНУ-ын Сэйнт Жүүд Хүүхдийн эрдэм шинжилгээ, судалгааны эмнэлгийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
Өнөөдөр та бид үндэсний анхдугаар зөвлөгөөнөөрөө хүүхдийн хорт хавдрын асуудлыг үндэсний түвшинд авч хэлэлцэж, олон улсад баримталж байгаа бодлого, чиглэлийн талаар сонсож, сэдэвчилсэн хуралдаануудаас гарсан санал, дүгнэлтүүдээ нэгтгэж, ирэх жилүүдэд үндэсний хэмжээнд та бид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөнийхөө талаар нэгдмэл ойлголтод хүрнэ гэж итгэж байна.” гэдгийг онцлов.
.jpg)
Үргэлжлүүлэн ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр “Эрүүл мэндийн сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа “ХАВДАРГҮЙ ҮРС” үндэсний зөвлөгөөний хүрээнд хүүхдийн хорт хавдрын тулгамдсан асуудал, өнөөгийн байдал, ахиц дэвшлийг тодорхойлох, хүүхдийн хорт хавдрын цогц тусламж, үйлчилгээний 9 чиглэлээр 2020 оны 12 сарын 16-18-ны өдрүүдэд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд, ТББ-ууд идэвх санаачлагчтай оролцож хэлэлцүүлэг хийсэн. Салбар хуралдаанд цахимаар 900 холболтоор 2000 гаруй сонирхогч талууд, оролцогч нар төрийн ба төрийн бус байгууллага, хот хөдөөгийн мэргэжлийн байгууллага, эмч мэргэжилтнүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Коронавируст халдварын цар тахал дэгдсэн онцгой нөхцөл байдлын улмаас өнөөдөр нэгдсэн зөвлөгөөнийг мөн цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Манай төвийн хүүхдийн эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасагт өнөөгийн байдлаар Европын холбооны улсуудад мөрдөгддөг зааврын дагуу 13 төрлийн хүүхдийн хорт хавдрыг 29 төрлийн протокол эмчилгээгээр эмчилж байна. Хэдийгээр хорт хавдрын туяа эмчилгээнээс бусдыг хийх чадавх нөхцөл бүрдсэн ч цаашид шийдвэрлэх олон асуудлуудад хамтран шийдвэр гаргахад энэхүү зөвлөгөөн чухал ач холбогдол байна. Энэ үйл ажиллагааг дэмжин оролцсон ЭМЯ, ДЭМБ, төрийн болон төрийн бус байгууллагуудад талархал илэрхийлье. ” гэлээ.
Зөвлөгөөнөөр хүүхдийн хорт хавдрын тулгамдсан асуудал, өнөөгийн байдал, ахиц дэвшлийг тодорхойлох, хүүхдийн хорт хавдрын цогц тусламж, үйлчилгээний 9 чиглэлээр урьдчилсан цахим хэлэлцүүлэг явуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, зөвлөмж боловсруулах юм.



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
