Товчоодоор 4979 хүн нэвтэрсэн байна

2020 оны 12-р сарын 24 өдөр, 16 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
128181895_2810689602539694_5040381578307794836_n_20201224103122

Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртлэх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.  Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 28 албан хаагч ажиллаж байна. Дээрх хугацаанд товчоодоор 1417 автомашин нэвтэрч, 1142  тээврийн хэрэгсэл гарсан байна.  Энэ хугацаанд нийт 4979 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн  бөгөөд сэжигтэй тохиолдол  илрээгүй байна.

НЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.