Улаанбаатар хотод “Ковид-19” халдварын 39 тохиолдол бүртгэгдэж, нийт 330 боллоо

2020 оны 12-р сарын 27 өдөр, 14 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono

2020 оны 12-р сарын 27-ны байдлаар, нийт 14.646 хүний сорьцод шинжилгээ хийхэд 39 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал бүхий 38 хүн, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.

Монгол Улсын хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 1121 боллоо.

Нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 656, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол 394 байна.

МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

  • Улаанбаатар -330
  • Сэлэнгэ -217
  • Дархан-Уул -45
  • Дорноговь -32
  • Орхон -25
  • Говьсүмбэр -4
  • Архангай -3

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

  • Баянгол дүүрэг -43
  • Баянзүрх дүүрэг -181
  • Чингэлтэй дүүрэг -18
  • Сүхбаатар дүүрэг -28
  • Сонгинохайрхан дүүрэг -30
  • Хан-Уул дүүрэг -27
  • Багануур дүүрэг -1
  • Налайх дүүрэг -1

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 400 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, ажиглалтад хамрагдаж байна.

Биеийн байдал маш хүнд 3, хүнд 7, хүндэвтэр 54, хөнгөн 336 хүн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.