Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болон олон улсын мэргэжлийн нийгэмлэг, холбоод, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын боловсруулсан бүхий л эмнэл зүйн удирдамжуудыг нэгтгэсэн “UpToDate” нэртэй цахим платформыг манай улсын бүх шатны эмч мэргэжилтнүүд үнэгүй ашиглах боломжийг бүрдүүлсэн.
Тэгвэл UpToDate системд хэрхэн бүртгүүлэх талаар зааврыг хүргэж байна.
Бүртгэлийг компьютер, таблет, гар утас г.м. вэб-браузертай, интернэтэд холбогдсон төхөөрөмжөөс гүйцэтгэнэ.
Бүртгүүлэх болон цаашид уг системийг ашиглахдаа анхаарах зүйлс:
Тэгвэл UpToDate системд хэрхэн бүртгүүлэх талаар зааврыг хүргэж байна.
Бүртгэлийг компьютер, таблет, гар утас г.м. вэб-браузертай, интернэтэд холбогдсон төхөөрөмжөөс гүйцэтгэнэ.
Бүртгүүлэх болон цаашид уг системийг ашиглахдаа анхаарах зүйлс:
- Бүртгүүлэхдээ өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөж оруулах;
- Хэрэглэгчийн эрхээ бусдад дамжуулахгүй байх.
.jpg)
Бүртгүүлэх дараалал:
- uptodate.com хаягаар орж Register товчийг дарснаар бүртгэлийн хэсэгт нэвтэрнэ;
- Талбаруудыг үнэн зөв бөглөж бүртгүүлнэ;
Ингэхдээ:
- Овог нэр, мэйл хаяг, улс, зип код, мэргэжил болон ямар ажил эрхэлдгээ үнэн зөв оруулах хэрэгтэй;
- Нууц үг нь 8-24 тэмдэгтээс бүрдсэн, том үсэг орсон, хэрэглэгчийн нэрийг агуулаагүй, тусгай тэмдэгт . – _ @ # $ * ! ( ) + = агуулсан байх ёстой;
- Зип кодыг zipcode.mn хаягаар орж газрын зурагаас эмнэлгийн нутаг дэвсгэрийг сонгосноор мэдэж авах боломжтой. Жишээ нь:
.jpg)
Бүртгэл амжилттай хийгдсэн тохиолдолд таны шуудангаар захидал ирэх болно.
Дээрх алхамуудыг хийснээр UpToDate системийг ашиглах хэрэглэгчийн эрх үүсч байгаа юм. Үүссэн эрхээр интернет браузер ашиглан UpToDate системрүү дурын газраас хандаж мэдээлэл авч болох хэдий ч хязгаарлалт бас бий. Үүнд:
- Эрх нь IP хаягаар дамжигдан газарзүйн байрлалтай уягдсан, тиймээс өөр улс орноос олон дахин хандалт хийвэл тухайн эрх хаагдах болно;
- Гурван сараас дээш хугацаагаар эрхээ ашиглаагүй, системрүү хандалт хийгээгүй бол эрх тудгэлзэнэ.
Гар утас, таблет дээр суулгах:
- Төхөөрөмжийн үйлдлийн ситемээс хамаарч App Store эсвэл Play Store-д орж UpToDate аппликейшныг суулгана;
- Өмнө нь үүсгэсэн эрхээрээ Log In хийж нэвтэрнэ;
- Хэрэв интернэтийн сүлжээ хязгаарлагдмал нөхцөлд UpToDate системийг ашиглах бол Offline горимд хэрэглэхийн тулд Settings – Offline Content цэсээр орж 1,8GB хэмжээтэй өгөгдлийг татаж авах шаардлагатай. Татаж авахын өмнө өөрийн төхөөрөмж дээрх сул зай, дата-гийн хэмжээг тооцоолно уу.
.jpg)

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
